Монголын төрийн бус байгууллага · 2024

Кибер аюулгүй байдлын хөгжлийн манлайлал хүрээлэн

Үндэсний онцлогт тохирсон, олон улсад жишиг болохуйц кибер аюулгүй байдлын тогтолцоо

Бид кибер аюулгүй байдал, дижитал иргэний дэд бүтэц, ил тод байдал, иргэдийн мэдлэг түгээх чиглэлээр судалгаа, сургалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг Монголын ашгийн бус байгууллага.

Бидний тухай

Институтын танилцуулга

"Кибер аюулгүй байдлын хөгжлийн манлайлал хүрээлэн" нь 2024 онд Монгол улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн ашгийн бус, нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм.

Манай хүрээлэнгийн эрхэм зорилго: Монгол улсын кибер аюулгүй байдлын тогтолцоо нь олон улсад жишиг болсон, нийгэм, эдийн засгийн дэвшлийн хөгжлийн хурдасгуур болсон, иргэдийн ирээдүйг бүтээлцэхэд хувь нэмрээ оруулахад чиглэсэн идэвхи санаачлагатай үйл ажиллагаа явуулна.

Үйл ажиллагааны чиглэл

Бид юу хийдэг вэ

01

Бодлогын судалгаа

Кибер аюулгүй байдлын тогтолцоо, дижитал бодлогын чиглэлээр шинжилгээ, судалгаа хийнэ.

02

Технологи, инноваци

Дижитал иргэний хэрэгсэл, нээлттэй эх шийдэл, инновацын төслүүдийг дэмжих.

03

Зөвлөхийн үйлчилгээ

Байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудад мэргэжлийн зөвлөгөө өгнө.

04

Сургалт, гэрчилгээ

Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн бэлтгэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сертификатын сургалт явуулах.

05

Олон улсын туршлага

Олон улсын сайн туршлагыг судалж, Монгол улсын онцлогт нийцүүлэн нэвтрүүлнэ.

06

Нөлөөлөл, мэдээлэл

Иргэдийн дижитал аюулгүй байдлын мэдлэгийг түгээх, олон нийтийг мэдэлжүүлэх.

Хөтөлбөрүүд

Хэрэгжүүлсэн ба бэлтгэж буй хөтөлбөр

PROG-01

Кибер аюул заналын тандалт, шинжилгээний систем

Кибер аюулгүй байдлын судалгаа (12 KPI dashboard), аюул заналын шинжилгээ (STIX/TAXII, IOC, CVE feed), нийгмийн тандалт (sentiment analysis) хослуулсан цогц платформ. ISO/IEC 27001:2022, NIST SP 800-53, OWASP стандартад нийцүүлэн хөгжүүлж байна.

PROG-02

Сурагчдад зориулсан кибер бүүткэмп

"Дижитал эрин үеийн аюулгүй байдлын баталгаа" сэдэвт долоо хоногийн эрчимжүүлсэн хөтөлбөр. Дунд, ахлах ангийн сурагчдад кибер аюулгүй байдлын суурь мэдлэг олгоно.

PROG-03

CC мэргэжилтэн бэлтгэх

Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх Certified in Cybersecurity (CC) гэрчилгээт сургалт. Монгол улсын кибер аюулгүй байдлын зах зээлд шинэ мэргэжилтэн бэлтгэх.

PROG-04

Хувь хүний мэдээллийн хамгаалалт

Цахим орчинд иргэдийн өөрийн болон гэр бүлийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах мэдлэг түгээх боловсролын төсөл.

PROG-05

Public Accountability Ledger

Олон нийтэд өгсөн амлалтуудыг баримтжуулан архивлах судалгааны чиглэлийн ажил. Өгөгдөл цуглуулах, шалгах, хадгалах арга зүйг боловсруулж байна.

Албан ёсны бүртгэл

Хуулийн этгээдийн мэдээлэл

Хүрээлэн нь Монгол Улсын Хууль зүйн яамны Улсын бүртгэлийн ерөнхий газарт албан ёсоор бүртгэгдсэн ашгийн бус, нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм.

Албан нэр Кибер аюулгүй байдлын хөгжлийн манлайлал хүрээлэн НҮТББ
Бүртгэгдсэн 2024-04-08
Гэрчилгээ 000298232
Улсын бүртгэл 9071109519
Регистр 7012777
Үйл ажиллагааны код 94990

Үүсгэн байгуулагч

Үүсгэн байгуулагч

С. Баярмагнай

Үүсгэн байгуулагч

Infosec Intelligence ХХК‐ийн гүйцэтгэх захирал. Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр 10+ жилийн туршлагатай.

Түншлэл

Хамтрагч байгууллагууд

Техникийн хэрэгжүүлэгч түнш: Infosec Intelligence ХХК.

Холбоо барих

Бидэнтэй холбогдох

Хамтын ажиллагаа, түншлэл, төсөл санал, судалгааны хүсэлтийн талаар имэйлээр холбогдоно уу.

  • Имэйл info@cybersec.mn
  • Байршил Улаанбаатар, Монгол улс